hidden


ГЭЖ ЮУ ВЭ?

Марсын сургуулилалтын академи, сансарын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулах төсөл.


ТА ЮУ МЭДРЭХ ВЭ?

Сансарт нисэх, шинэ гараг дээр очих нь зөвхөн сансрын нисгэгчдэд олдох ховор завшаан биш. Уг төсөл Танд Монголын говийн орчинд яг марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ.


СТРАТЕГИ ЗОРИЛТ:

Хүн төрөлхтний сансар огторгуйг эзэмших, ашиглах: хамтын мөрдөөлийг биелүүлэх орчин, нөөц, технологи, менежментийн уулзах цэг болно.

MARS-V ЭРХЭМ ЗОРИЛГО:



ХҮН ТӨРӨЛХТНИЙ

МАРС

ГАРАГИЙГ

ЭЗЭМШИХ

ХҮСЭЛ

ТЭМҮҮЛЛИЙН

ХОЛБООС БАЙНА


ЯАГААД?


Марс гарагийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилт юм. Өнөөдөр: Марсыг эзэмших, тэнд дасан зохицох, аж төрөх, улмаар сорилт бэрхшээлийг даван туулах тухай онолыг бодит болгох түүхэн цаг үе. Иймд манай дэлхий дээрх Марс гарагтай ойролцоо орчин нөхцөлтэй газрыг олж нээн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулах нь нэн чухал байна. Дэвшилтэт технологи, хүний нөөцийн чадварын хөгжүүлэлтийг цогцлоосон мэргэжлийн ба сонирхогчдын төвийг байгуулах шаардлагатай юм.


МОНГОЛЫН ЯЛГАРАЛ

БОЛОМЖ - ОНЦЛОГ - ДАВУУ ТАЛ

ОНЦГОЙ ЯЛГАРАЛ

Эрс тэс, хуурай уур амьсгалтай, хүн амын нягтаршил багатай хүйтэн цөлийн нөхцөл бүхий уудам газар нутаг болон, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Монгол Улс нь дээрх төслийг хэрэгжүүлэх хамгийн таатай нөхцөл юм.

Монголын төрөөс баримтлах бодлого, дэлхийн эдийн засгийн төвлөрөл, чиг хандлагын нийцлийн давхцал нь маш том боломж олгож байна.

01.

ГЕОФИЗИКИЙН

харьцангуй давуу талууд:
  • Говь нь дэлхийн хамгийн том 24 цөлийн дотроос хүйтэн цөлийн ангиллаар нэгдүгээрт
  • Эрс тэс, хуурай орчин нөхцөл
  • Дөрвөн улирал
  • Нэмэх хасах хэмийн их зөрүүтэй
  • Марсын гадаргуутай төстэй гадаргатай
  • Хүн ам хэт сийрэг
  • Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн нөөцийн 1/3
02.

ГЕОПОЛИТИКИЙН

харьцангуй давуу талууд:
  • Евроазийн төвд орших
  • Бие даасан статустай
  • Цөмийн зэвсгээс ангид
  • Гадаад бодлогын хувьд нээлттэй
  • Чөлөөт эдийн засагтай
  • Их гүрнүүдийн технологийн өрсөлдөөнөөс ангид
  • Дэлхийн тэргүүлэх эдийн засаг аялал жуулчлалын гол хэрэглэгчдэд ойрхон. /ОХУ, БНХАУ/
03.

ХУУЛЬ ЗҮЙН

харьцангуй давуу талууд:

Дараах хуулиуд нь MARS-V төслийг хэрэгжихэд эрх зүйн хамгийн таатай орчныг бүрдүүлж байна.

  • Үндсэн хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
  • Чөлөөт бүсийн тухай хууль
  • Шинжлэх ухаан, инновацийн тухай хууль
  • Газрын тухай хууль, дархан цаазат газар нутгийн тухай хууль

САНАЛ БОЛГОХ 3 ТӨСӨЛ:

MARS FOR EVERYONE

01.
ТЭСЧ ТУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ
ЦОГЦ СУРГАЛТЫН

АКАДЕМИ

Марс гарагтай хамгийн төсээтэй орчин нөхцлийг бүрдүүлж, очих хүсэлтэй хүмүүсийг

  • БҮРТГЭХ
  • ШАЛГАРУУЛАХ
  • БЭЛТГЭХ

цогцолбор байгуулна.

02.
САНСРЫН СУДАЛГАА,
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН

ЧӨЛӨӨТ БҮС

Марс гарагийг эзэмших технологийг турших, бүтээхэд зориулагдсан

  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРХ ЗҮЙ
  • ФИЗИК ОРЧНЫ

таатай нөхцөл бүрдүүлнэ.

03.
САНСРЫН
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН

ДАГУУЛ ХОТ

Хүн төрөлхтний мөрөөдлийг бодит болгох

  • НЭГ ЦЭГТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
  • ЦОГЦОЛБОР
  • БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН

дэд бүтэц байгуулна.

01
ТЭСЧ ТУУЛАХ, ДАСАН
ЗОХИЦОХ ЦОГЦ СУРГАЛТЫН

АКАДЕМИ

Марс гарагтай хамгийн төсөөтэй орчин нөхцлийг бүрдүүлж, очих хүсэлтэй хүмүүсийг бүртгэх, шалгаруулах, бэлтгэх цогцолбор байгуулах.


Мэргэжлийн сансрын нисгэгчид, жуулчид, марс сонирхогчдод марсын туршлага, мэдрэмж авахад нь зориулсан сэтгэл зүй, бие бялдар, оюун санаа, гоо зүйн цоо шинэ мэдрэмж, сургуулилалтаар олгох нь энэхүү төслийн давуу тал байх болно.

БҮРТГЭХ:

Дэлхий даяар марс явах болон, адил төрлийн орчинд сургуулилалт хийх сонирхогчдыг бүртгэнэ.

  • Энгийн ба хүндрүүлсэн, мөн эрчимжүүлсэн шалгуур бүхий аяллын хөтөлбөр
  • Сургалт, тоглоом, аялал хосолсон хөтөлбөрүүд (10:30:60)

ШАЛГАРУУЛАХ:

Марс явах сонирхолтой, эсвэл ижил төрлийн туршлага олох хүсэлтэй хүмүүсийг тусгай хөтөлбөрүүдээр шалгаруулж авна.

  • Дасан зохицох, даван туулах чадварыг шалгах тоглоом бүхий сонирхогчдод зориулсан сургалтын хөтөлбөр
  • Сургалт, тоглоом, аялал хосолсон хөтөлбөрүүд (30:30:40)

БЭЛТГЭХ:

Бүртгүүлсэн болон шалгаруулалтанд хамрагдсан, тэнцсэн хүмүүсийг бэлтгэх үе шаттай хөтөлбөрүүд.

  • Сэтгэл санаа, бие бялдар, мэдлэгийн хувьд марс дээрх амьдрах чадвар суулгах мэргэжлийн багийг бүрдүүлэх сургалтын хөтөлбөр
  • Сургалт, тоглоом, аялал хосолсон хөтөлбөрүүд (65:20:5)

МЭРГЭЖЛИЙН БААЗ

Сансрын нисгэгчид болон мэргэжлийн хүмүүст зориулсан бэлтгэлийн байгууламж бүхий цогцолбор.

  • Сар, Марс гараг дээр газардалтын туршилтын лаборатор
  • Марс гараг дээр хүчилтөрөгчийн байгууламж угсралтын лаборатор
  • Марс гараг дээр усны нөөцийн байгууламж дээр ажиллах туршилтын лаборатор
  • Сар, Марс гараг дээр техник, механизм ашиглалтын сургуулилт хийх лаборатор
  • Марс гараг дээр ургамал ургуулах, хүнсний хангамж туршилтын лаборатор
  • Марс гараг дээрх болзошгүй шуургын, хүйтнийг тэсвэрлэх сургуулилтын лаборатор
  • Жингүйдлийн орчны туршилтын лаборатор
  • Цацраг идэвхит туяанаас бие хамгаалах лаборатор
  • Сэтгэл зүйн зөрчил, хүнд нөхцөлд шийдвэр гаргах чадварыг тэнцвэржүүлэх төв
  • Мэргэжлийн сансрын нисгэгчдийн сургалтын төв
  • Мэргэжлийн хүмүүс байрлуулах амьдрах орчны төв
  • Нөөц татан авалтын агуулах байгууламжууд
  • Төслийн удирлагын төв
  • Хиймэл дагуул, одон орны шинжилгээний лаборатор
  • Гал , салхи, ус, шуурга зэрэг аюулаас хамгаалах шуурхай ажиллагааны төв
  • Биологийн идэвхит бодис болон бусад төрлийн бактерийн судалгааны лаборатор
  • Энгийн иргэд төслийн явцтай танилцах байгууламж
  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, ашиглалт, угсралтын лаборатор
  • Сансарын бизнес хөгжүүлэлтийн төв
  • Сансар дахь амьдрал, амьд организмын нөлөөллийн лаборатор
  • Эд анги, материал судлалиын лаборатор
02
САНСРЫН СУДАЛГАА,
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН

ЧӨЛӨӨТ БҮС

Марс гарагийг эзэмших технологийг турших, бүтээхэд зориулагдсан эдийн засаг, эрх зүй, физик орчны таатай нөхцөл бүрдүүлнэ.


Mарс гарагт зочлох хүмүүсийг урьдчилан бэлтгэх хүлээн аван үе шаттай бэлтгэх бааз болох, сансрын судалгаа явуулах, технологийг хөгжүүлэх бүгдэд нээлттэй олон улсын чөлөөт бүсийг бий болгоно.

ИННОВАЦИЙН
БОЛОМЖ:

Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалт нь Сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс байгуулах бүхий л боломжийг дэмжсэн бөгөөд хоорондоо холгүй дөрвөн өөр байршилд, марсын гадаргуутай хамгийн ойролцоо нөхцлийг чөлөөт бүс болгох боломжтой.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:

  • Олон улсын Сансрын технологийн гарааны бизнесүүдийн шинэ технологио турших талбар, байгууламжууд;
  • Өөрийн туршилтын үр дүнгээ худалдаалах платформ үүсгэх;
  • Сансрын технологи хөгжүүлэлтийн шаардлагатай ханган нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ;
  • Сансар судлалын дэлхийн форум болон экспо;
  • Патентийн оффис;
  • Хуулийн болон патентийн бүрдүүлэлтийн ферм;
  • Чөлөөт бүсийн гааль

СОНИРХОГЧИЙН БААЗ

Сонирхогчдод зориулсан Ангараг гарагийн гадаргуу дээрх амжилттай ажиллагааны хөтөлбөрт суурилсан, танин мэдэхүй, туршилтын дууриамал (prototype) орчин.

  • Сар, Марс гараг дээр газардалтын туршилтын лаборатор
  • Марс гараг дээр хүчилтөрөгчийн байгууламж угсралтын лаборатор
  • Марс гараг дээр усны нөөцийн байгууламж дээр ажиллах туршилтын лаборатор
  • Сар, Марс гараг дээр техник, механизм ашиглалтын сургуулилт хийх лаборатор
  • Марс гараг дээр ургамал ургуулах, хүнсний хангамж туршилтын лаборатор
  • Марс гараг дээрх болзошгүй шуургын, хүйтнийг тэсвэрлэх сургуулилтын лаборатор
  • Жингүйдлийн орчны туршилтын лаборатор
03
САНСРЫН
ХӨГЖҮҮЛЭЛТИЙН

ДАГУУЛ ХОТ

Хүн төрөлхтний мөрөөдлийг нэг цэгт төвлөрүүлэх дэд бүтэц байгуулах

ХӨГЖЛИЙН
ЗАРЧИМ:

Cансрын технологийн өндөр хөгжилтэй их гүрнүүдийн төрийн болон хувийн хөрөнгө оруулалт, эрх ашгуудыг ижил тэгш өрсөлдөөний зарчмаар нээлттэй, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Mонгол оронд хөгжүүлснээр дэлхий нийтийн хамтын зорилго, үйлсэд том хувь нэмэр болно.

ДАГУУЛ ХОТЫН ДАВУУ ТАЛУУД:

  • Дэлхийд цоо шинэ мэдрэмж төрүүлэх сансрын технологид суурилсан хот бий болгох;
  • Сансарын туршлага хуримтлуулах, суралцах, шинжлэх ухаан, танин мэдэхүй, сорилтыг агуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх. Сонирхсон хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөрүүдийг санал болгох дэд бүтэц бий болгох;
  • Сансарын технологийг танилцуулах өвөрмөц, онц сонирхолтой аялалын хөтөлбөр зохион байгуулах;
  • Эхний төслүүдийг дэмжих зорилготой дагуул хот үүсгэнэ

АКАДЕМИ


ЧӨЛӨӨТ БҮС

БИДНИЙ ТУХАЙ

Хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх зорилго тавьсан манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд MARS-V төслийг амжилттай хэрэгжүүлэх эрмэлзэл төгс хамт олон юм. Бид энэхүү төслөө хамтдаа санаачилж, хөгжүүлж, амжилттай хэрэгжих боломж бололцоог бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Төслийг дэмжигч хүн бүрд бидний үүд хаалга нээлттэй.


Бид дараах байгууллагуудыг байгуулан ажиллаж байна.

  • Сансрын судалгаа, шинжилгээний цогц төслүүд санхүүжүүлэх
  • Сансрын технологийн хөгжүүлэлтийн санхүүжилт босгох
  • Энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэх
  • Шилдэг технологи, шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн агуулгаар хөгжүүлж хүн төрөлхтөнд шинэ мэдлэг, боломжийг бий болгох
  • Сансрын технологийн хөгжүүлэлтийг хийх бааз байгуулах
  • Сансар судалгаа хөгжүүлэлтийн олон улсын хамтын ажиллагаанд оролцох, экспо зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ судалгааны загварчлал гаргах, туршилт хийх боломжийг бий болгох
  • Төр болон хувийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах
  • MARS-V төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах.

100 ЖИЛИЙН МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ




Дашдоржийн НАЦАГДОРЖ

100 жил. 88 жилийн өмнө 1931 онд 25-хан настай Д.Нацагдорж ОД хэмээх МАРС-ын тухай шүлгийг бичиж байсан бол түүнээс яг 66 жилийн дараа 1997 оны 7 сарын 4-нд хүн төрөлхтөн Марс гараг дээр 10.6 кг жинтэй Сожорнур роботыг газардуулж байлаа.

Өдгөө хүн төрөлхтөн 2030-31 онд Марс гараг дээр хүн газардуулахын төлөө төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байгаа. Хэрвээ амжиж чадвал Д.Нацагдоржийн Марсын тухай бүтээлийн 100 жилийн ой дээр биелэлээ олох болно.

Энэ шүлэг бичигдэж байхад Никола Тесла 75 настай, Альберт Эйнштейн 52 настай бүтээлүүдээ туурвиж байсан юм.

Шүлэг бичигдсэнээс 30 жилийн дараа Гагарин анхлан сансарт нисэж, 40 жилийн дараа Элон Маск мэндэлж, 50 жилийн дараа монгол хүн Ж.Гүррагчаа сансарт нисэж байлаа.

Бид мөрөөдөж байсан. Алсын оддын тухай жирийн Монгол залуус мөрөөдөж байсан. Харин одоо бид мөрөөдлөө биелүүлж байна.

ОД (1931)

ХОЛХИ ГАЗРААС ГЯЛАЛЗАН ХАРАГДАХ ӨНГӨТ ОД ОО
ХЯЗГААРГҮЙ ОГТОРГУЙН ДУНД ЗУГААЛСАН ОЛОН УЛААН ОЧ ОО

НАРТ ЕРТӨНЦИЙН ДОТОР СУУГАА МАРС ОД ОО
МАНАЙ ХҮН ТӨРӨЛХТӨН ЧАМТАЙ ТАНИЛЦАХЫГ ХЭДИЙНЭЭС ХҮСЭВ

АЛТАН САЙХАН БИЕ ДЭЭР ЧИНЬ ЯМАР ХҮН ЭРДЭНЭ ОРШНОМ
УУЛ, УС, ЦЭЦЭГ МОД ЧИНЬ ЮУГААР БҮТСЭН БЭ?
МАНАЙ ЕРТӨНЦ ШИГ ЯНЗ ЯНЗЫН ЮМ ХОЛИЛДОН БАЙНА УУ? ҮГҮЙ ЮУ?
НИЙГЭМ ЖУРМЫН БАЙДАЛ ЧАМ ДЭЭР ТОГТСОН УУ? ҮГҮЙ ЮУ?

ОД ЧИНИЙ ТЭНДЭЭС ЭНЭХҮҮ ДЭЛХИЙ ЯМАР ӨНГӨТЭЙ ҮЗЭГДНЭМ.
ОРЧЛОН ЕРТӨНЦ ГЭДГИЙГ ЧИ МЭДНЭ ҮҮ? ҮГҮЙ ЮУ?

ЯНАГЛАЛ АМРАГЛАЛЫН ДӨЛ АЛЬ ЗЭРЭГ ХУРЦ ВЭ?
ЮУНД МАНАЙ ЕРТӨНЦӨД ЗАХИА ҮЛ ИЛГЭЭНЭ ЧИ?
ЭРДЭМТ МАРС ОД ОО! ЧИ НЭГД НЭГЭЭР ХАРЖ БАЙНА.
ЭНЭХҮҮ ДЭЛХИЙН ТҮМЭН БАЙДЛЫГ ЮУ ГЭЖ СОНИРХОНО ЧИ.
ОГТОРГУЙН ОРГИЛЫН ОЛОН ЭРДЭМТЭН ЧАМАЙГ ХЭДИЙНЭЭС СОНИРХОВ.
УРЬДААР НИЙГЭМ ЖУРМЫГ БАЙГУУЛЖ, ДАРААГААР ЧАМТАЙ УРАГ БОЛСУГАЙ ГЭНЭ.


АЛБЕРТ ЭЙНШТЕЙН

Логик чамайг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх бол, төсөөлөл чамайг хаа ч хүргэж чадна


ЭЛОН МАСК

Одоо л эрсдэлтэй алхам хий, шийдвэртэй зориг гарга. Чи хэзээ ч харамсахгүй


СОН МАСАЁОШИ

Том зорилго тавьж, том зүтгэл гаргах нь миний эрхэмлэл


ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧАА

Монголын залуучууд дэлхийн хэмжээний төсөл санаачилсанд баяртай байна. Mars-V төслийг бүрэн дэмжиж байна


ДОРЖНАМЖИЛЫН БОЛОР

"Mars-V төсөл нь эх орныхоо байгаль цаг уур, байршлын давтагдашгүй талыг залуусынхаа эрч хүч, эрдэм мэдлэгтэй хослуулан Монгол Улсаа Сансрын эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжлийн цоо шинэ боломжийг авчирна гэдэгт бат итгэлтэй байна"


ДАНГААСҮРЭНГИЙН ЭНХБАТ

Бидний сэтгэлгээний хайрцагнаас маань гаргасан төсөл. Чухам ийм түвшинд л сэтгэж, санаачилж, зүтгэвэл бид дэлхийн тэргүүний эгнээнийхний хүсэл мөрөөдөлд нэгдэж, өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжоо нээнэ. Яваад байгаарай

ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУД

ЭХ СУРВАЛЖ

hidden

Хаяг: 3-301, Pearl tower, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia

[email protected] | +(976) 7700 3232

© 2020 MARS-V.COM